Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2024 ОНЫ ДОЛДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-04 14:35:40

Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч сард Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар агаарын дундаж температур  21.0-24.3 градус, Өндөр уулын бүсийн сумдын нутгаар 16.1-21.0  градус дулаан байлаа. Агаарын температурын сарын дундаж утга 22.2 градус байсан нь олон жилийн дунджаас 2.4 градусаар дулаан байлаа. Агаарт хамгийн их температур Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар өдөртөө 31-37 градус, Өндөр уулын сумдаар 26-33 градус дулаан, агаарын хамгийн бага температур  Их нууруудын хотгорын болон Алтайн өвөр говийн сумдын нутгаар шөнөдөө  10-14 градус дулаан , Өндөр уулын сумдаар 4-10 градус дулаан байжээ. Агаарт +30 градусаас дээш гарч халсан өдөр  1-24 өдөр ажиглагдсан. Хамгийн олон өдөр Зэрэгт 20, Дөргөнд 19,  Булганд 20 өдөр ажиглагдсан. Мөнххайрхан, Мөст, Дуут сумдад +30 градусыг давж халсан өдөр ажиглагдаагүй.  

 Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 23-34 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур  өдөртөө нийт нутгаар 56-65 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө  2-12 градус дулаан байлаа. Хамгийн их хэт халалт Зэрэг суманд 65 градус хүрсэн. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 23-31  өдөр ажиглагдсан.

Хур тунадас(Precipitаtion): Энэ сард нийт нутгаар  326.7  мм тунадас орсон нь олон жилийн дунджийн орчим байлаа. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Хамгийн их тунадас Дарви суманд 64.0 мм, хамгийн бага нь Дөргөн, Үенч, Зэрэг сумдад 3.1-3.8 мм, бусад сумдын нутгаар 7.3-34.1 мм тунадас орлоо. Сарын туршид орсон тунадасны хэмжээ олон жилийн дунджийн орчим байгаа хэдий ч ихэвчлэн аадар тунадас орж байгаа нь ургамлын ургалтанд төдийлөн сайн нөлөөллийг үзүүлэхгүй байх талтай юм.

Салхи(Wind): Энэ сард салхины их  хурд  Зэрэгт 27 м/с, Мөст, Ховд, Цэцэг, Манхан сумдад 18-20 м/с, Жаргалант, Дарви, Мөнххайрхан, Булган сумдад 16-17 м/с хүрч  хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад  сумдад  секундэд 8-14  метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ. Аадар тунадасны өмнө салхи ширүүсэх үзэгдэл ажиглагдаж байлаа.

Ургамал(Plant): Ихэнх  сумдын нутгаар салхи шуурга ихтэй, хөрсний чийг бага, хөрсөндөө хэт халалт ихтэй байсан зэргээс шалтгаалан бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөлж, сонгинолог ургамал хатаж унаж алга болох, үет ургамал үзүүрээсээ хүрэнтэж шарлах гэмтэл ажиглагдсан байна. Ургамлын дундаж өндөр 3-10 см  байна. Ургамлын ургалтын байдал Чандмань, Эрдэнэбүрэн, Дарви, Дуут, Ховд, Алтай, Булган, Мянгад, Мөнххайрхан сумдаар сайг буюу “хэвийн”, бусад сумдын нутгаар “дунд” гэсэн үнэлгээтэй байна. Сумдын нутгаар ургацын хэмжээ 0.0-0.8 ц/га байна.

Зуншлагын байдал(Plant): 

Энэ сарын байдлаар нийт нутгаар зуншлагын байдлыг авч үзвэл  60 орчим хувь нь хэвийн сайн, 40 орчим хувь нь дунд зэргийн зуншлагатай байна. Нийт нутгаар 07 сарын 31-ний  байдлаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3-10 см, ургамлын ургацын байдал 0.0-0.8 ц/га байна. Нийт нутгаар агаар хөрсөндөө халалт ихтэй, хөрсний чийг бага, хуурай халуун салхитай байснаас бэлчээрийн ургамлын ургалтанд таагүй нөлөөг үзүүлж, таана, хөмүүл мэтийн сонгинолог ургамлын газрын дээрх хэсэг хатаж алга болох, шүүслэг ургамлууд үзүүрээсээ шарлах, хатах зэргээр гэмтэн, бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, үе шат явагдахгүй байна.

Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 26-52%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна.

ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт  сумдад хонь хяргах, мал оторлох, сүү цагаан идээ бэлтгэж боловсруулах ажил голлон явагдаж байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах, талбайд усалгаа хийх, зэрлэг түүх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж  байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал  тааламжтай байлаа.

 Цаг агаарын нөхцлийн онцлог:

 

  • Салхины их  хурд  нийт нутгаар секундэд 8-27 метр хүрч шуурсан.
  • Бэлчээрийн ургамлын өндөр 3-10 см  байна
  • Нийт сумдын нутгаар 326.7  мм тунадас орсон.  
  • Агаарын температурын сарын дундаж утга 22.2 градус, олон жилийн дунджаас дулаан сар боллоо.
  •  
  • Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 23-31 өдөр ажиглагдсан
  • Агаарт 30 градусыг давжж халсан өдөр Мөнххайрхан, Мөст, Дуут сумдад ажиглагдаагүй ба бусад сумдын нутгаар 1-24 өдөр ажиглагджээ.  

 

 

                     Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа

                                                                         Ц.Нямбаяр

                                                       2024 оны 8 дугаар сарын 2-нд

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2024 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-26 1970-01-01 16
2024 ОНЫ 11-Р САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-11 1970-01-01 37
2024 ОНЫ СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 166
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-11-04 1970-01-01 149
2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-14 1970-01-01 165
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 162
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-10-01 1970-01-01 169
ЗУНШЛАГЫН ТОЙМ МЭДЭЭ 2024-09-27 1970-01-01 185
2024 оны 09-р сарын дунд 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-09-24 1970-01-01 202
ХОВД АЙМГИЙН 2024-2025 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2024-09-18 1970-01-01 214
2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-11 1970-01-01 212
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 167
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-09-03 1970-01-01 169
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-21 1970-01-01 196
2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-12 1970-01-01 202
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-08-02 1970-01-01 219
2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-07-22 1970-01-01 190
2024 оны 7-р сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2024-07-12 1970-01-01 240
2024 оны 6-р сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 272
2024 оны 6-р сарын цаг агаарын тойм мэдээ 2024-07-02 1970-01-01 221
АЙМГИЙН НИЙТ НУТГИЙН 2024 ОНЫ ХАВАРЖИЛТЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-06-24 1970-01-01 213
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-21 1970-01-01 251
2024 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-17 1970-01-01 250
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 211
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-06-03 1970-01-01 228
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-22 1970-01-01 241
2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-14 1970-01-01 261
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 235
2024 ОН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-05-01 1970-01-01 245
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-21 1970-01-01 277
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-18 1970-01-01 240
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 231
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-04-02 1970-01-01 269
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-21 1970-01-01 295
МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН 2023-2024 ОНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙНТОЙМ 2024-03-18 1970-01-01 319
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-12 1970-01-01 295
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 249
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-03-01 1970-01-01 251
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-21 1970-01-01 280
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-14 1970-01-01 286
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-02-02 1970-01-01 265
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 278
2023 ОНЫ АРАВХОЁРДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 267
2024 ОНЫ 01 САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 247
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2024-01-22 1970-01-01 346
Хөдөө аж ахуйн цаг уурын салбараас гаргасан 2023 оны жилийн тойм 2024-01-22 1970-01-01 281
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-22 1970-01-01 280
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-13 1970-01-01 249
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 325
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-12-04 1970-01-01 304
ХОВД АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЛИЙН МЭДЭЭ 2023-11-22 1970-01-01 366
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-22 1970-01-01 276
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-11 1970-01-01 326
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-11-01 1970-01-01 358
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-21 1970-01-01 282
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2023-10-11 1970-01-01 308